АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн тодорхой болж, Жо Байден ялалт байгуулсан ч түүний гол өрсөлдөгч, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдрийг хүртэл ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Жо Байденыг ялалт байгуулснаас хойш Трамп албан ёсоор мэдэгдэл хийгээгүй бөгөөд тэрбээр Твиттертээ шуудангаар илгээсэн саналууд дунд илэрсэн луйврын талаар Марк Левиний шоугаар удахгүй ярих болно гэж бичсэн байна.
Түүний хүргэн, зөвлөх Жаред Кушнер болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нар Дональд Трампыг Жо Байдены ялалтыг хүлээн зөвшөөрөхийг зөвлөсөн гэж CNN агентлагаас мэдээлжээ. Тус агентлагт хоёр ч эх сурвалжаас Кушнер хадам аавдаа сонгуулийн үр дүнтэйгээ эвлэрэхийг зөвлөсөн гэж мэдээлсэн байна. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр тэргүүн хатагтай ч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөх цаг болсон талаар хэлсэн гэнэ.
Үүний зэрэгцээ Трампын насанд хүрсэн хоёр хүү болох Дональд, Эрик нар бүгд найрамдахчуудыг сонгуулийн үр дүнг хүлээн зөвөшөөрөхгүй байхыг уриалжээ.
CNN агентлагт эх сурвалжуудын өгсөн мэдээллээр бямба гарагт Жо Байденыг зарлах мөчид Ерөнхийлөгч Виржиниа мужийн Стерлинг дэх гольфын талбайд байсан бөгөөд тухайн үед сонгуулийн дүнг эсэргүүцэж үгүйсгээгүй байна. Гэлээ ч одоог хүртэл ялагдлаа хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор зарлаагүй юм.
Харин Трампын сонгуулийн штабын төлөөлөгч Жэйсон Миллер Кушнерийг Трампад хандаж сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхийг зөвлөсөн гэдэг нь худал мэдээлэл хэмээн үгүйсгэсэн байна. Тэрбээр "Жаред шударга байдлыг хангахын тулд боломжтой бүх хууль ёсны арга хэрэгслийг ашиглах хэрэгтэй гэж Трампад зөвлөсөн" гэжээ.
Байденыг дэмжигчид баяраа тэмдэглэж буй нь
Трампыг дэмжигчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсаж байна
Эх сурвалж: CNN
| Дональд Трампын гэргий, хүргэн хоёр Трампад ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг зөвлөсөн гэжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24