Бямба, 2024-11-23
Путин албан ёсны дүн гарсны дараа Байденд баяр хүргэнэ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд дэлхийн томоохон улс орнуудын төрийн тэргүүнүүд баяр хүргэсээр байгаа билээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы Канцлер Ангела Меркель, Канадын Засгийн газрын тэргүүн Жастин Трюдо, Их Британийн Ерөнхий сайд, Борис Жонсон, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зэрэг удирдагчид АНУ-ын шинэ Ерөнхийлөгчид байр хүргэжээ.
 
Тэгвэл Орос, Хятад, Бразиль, Туркийн төрийн тэргүүнүүд Жо Байденд баяр хүргээгүй байгаа ба дэлхий нийт тэдний мэндчилгээг хүлээсээр байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд сонгуулийн албан ёсны дүн гарсны дараа шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэнэ гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
 
Тус мэдэгдэлд “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ард түмний аливаа сонголтод хүндэтгэлтэй хандаж, тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байгаа” хэмээсэн байна.
 
Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, хэд хэдэн мужийн санал тоолох ажиллагааг хууль бус болсон гэж үзэн шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн юм.
 
Эх сурвалж: APNEWS

Путин албан ёсны дүн гарсны дараа Байденд баяр хүргэнэ
2020-11-10 12:23:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0