Баасан, 2024-05-10
БНСУ: Вакцин хийлгэсний дараа нас барсан хүний тоо 100 давжээ

Өмнөд Солонгост улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсаны дараа нас барсан хүний тоо 101 болжээ. Нас барсан хүний олонх нь өндөр настангууд байгаа юм.
 
Нийт нас барсан хүмүүсийн 84 нь 70-аас дээш насныхан байгаа бол ес нь 60 орчим насныхан, найм нь 60-аас доош насны хүмүүс байна.  Эдгээр хүмүүсийн 97-ийх нь нас барсан шалтгаанд вакцин бага боловч нөлөөлсөн байх магадлалтай гэж шалгалтын явцад дүгнэжээ. Үлдсэн дөрвөн хүний нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
 
Тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр нийт 19 сая хүнд вакцин хийх төлөвлөгөөтэй байгаагаас одоогоор 12,5 сая нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа аж. Эрх баригчдын зүгээс дээрх хүмүүсийн нас баралтад вакцин шууд нөлөөгүй учир иргэдийг томууны улирлаас өмнө амжиж вакцинжуулалтад хамрагдахыг уриалсаар байна. Харин иргэдийн дунд айдас нэмэгдэж, вакцин аюулгүй эсэхэд эргэлзсээр байна.
 
Эх сурвалж: Korea Times
 
 

БНСУ: Вакцин хийлгэсний дараа нас барсан хүний тоо 100 давжээ
2020-11-10 17:24:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ