БНХАУ-ын “Sinovac Biotech” компанийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилтыг Бразил улс зогсоож буйгаа мэдэгдлээ. Бразилийн Эрүүл мэндийн яамны ажилтан Анвисагийн хэлж буйгаар туршилтад хамрагдсан хүнд ноцтой гаж нөлөө илэрсэн учир вакцины гуравдугаар шатны клиник туршилтыг зогсоосон гэж мэдэгдсэн байна. Гаж нөлөө өнгөрсөн аравдугаар сарын 29-нд бүртгэгдсэн бөгөөд үүнээс өөр албаны ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Тус вакцины гуравдугаар шатны туршилт Бразилаас гадна, Индонези, Турк улсуудад хийгдэж байгаа. Одоогоор тэдгээр улсаас вакцины туршилтыг зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Эмнэлзүйн туршилтыг түр зогсоох явдал нь өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард Их Британид туршилтад оролцогчид гаж нөлөө илэрсний улмаас туршилтыг түр хугацаагаар зогсоож байсан юм.
Эх сурвалж: BBC
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна