Бямба, 2024-11-23
ОХУ гадаадын иргэнийг визийн зөрчлөөс чөлөөлөх шийдвэрээ сунгалаа

“Коронавирусын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор гадаадын иргэн, харьяалалгүй хүний эрх зүйн байдалтай холбогдуулан авах түр арга хэмжээний тухай” ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 274 дүгээр зарлигт гарсан.
 
Тус зарлигт заасны дагуу гадаадын иргэн, харьяалалгүй хүн /зарлиг гарахаас өмнө ОХУ-д байсан/-ий ОХУ-д байх хугацааг сунгах, виз болон бүртгэлийн зөрчлөөс чөлөөлөх, албадан гаргах эсхүл тус улсад тодорхой хугацаагаар орох эрхийг хязгаарлах, торгох болон захиргааны хариуцлага тооцох зэрэг шийтгэл ногдуулахгүй байх зохицуулалтын үйлчлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгасан талаар тус ОХУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газраас мэдэгдэв.
 
Дээрх шийдвэр нь өмнөхийн адил хорих ял эдэлж байгаад суллагдсан, ОХУ-ын хилийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд харшлах үйлдэл хийсэн, террорист үйл ажиллагаанд оролцсон эсхүл терроризмыг санхүүжүүлсэн, дэмжлэг үзүүлсэн гэх зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарахгүй аж.

ОХУ гадаадын иргэнийг визийн зөрчлөөс чөлөөлөх шийдвэрээ сунгалаа
2020-11-16 16:27:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0