Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасантай холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусч буй гадаадын иргэдийн холбогдох хүсэлтийг visasection@immigration.gov.mn хаягаар онлайн хэлбэрээр хүлээн авч байгаа аж.
Хүсэлт гаргагч гадаадын иргэний анхаарах зүйлс:
Хүсэлт /Монгол болон Англи хэлээр/
Гадаадын иргэний паспортын хуулбар, оршин суух зөвшөөрөлтэй бол үнэмлэхийн хуулбарыг цахимаар ирүүлнэ үү.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар
Гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авна |
|