Бямба, 2024-11-23
"АНУ-ын сонгууль шударга болсон" гэж дүгнэсэн агентлагийн даргыг Дональд Трамп ажлаас нь халлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цахим аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлагийн дарга Кристофер Кребсийг ажлаас нь халлаа.
 
Тус агентлагаас саяхан болж өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тооллого шударга болсон гэж дүгнэсэн байна. Харин Дональд Трамп үүнийг няцааж, даргыг нь ажлаас халж буйгаа “Twitter”-ээр жиргэжээ.
 
Үүнээс гадна Ойрх Дорнодоос цэргээ татах ажиллагааг түргэсгэх тушаал гаргасан байна. Тэрбээр Афганистан, Ирак дахь цэргүүдийг татаж, нэгдүгээр сарын 15-наас өмнө албан хаагчдын тоог 2500-аар цөөлөхийг тушаажээ.
 
Харин Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Кристофер Миллэр олгосон хугацаанд тушаалыг бүрэн хэрэгжүүлэх боломжгүйг мэдэгдээд байна.

"АНУ-ын сонгууль шударга болсон" гэж дүгнэсэн агентлагийн даргыг Дональд Трамп ажлаас нь халлаа
2020-11-18 15:50:49
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0