Бямба, 2024-11-23
Их Британи хөл хориогоо сулруулж, ойр дотныхонтойгоо Зул сар тэмдэглэхийг зөвшөөрнө

Их Британийн эрх баригчид Зул сар гэхэд хөл хорионы дэглэмээ сулруулж, иргэд ойр дотныхонтойгоо нэг дор цугларч баяраа тэмдэглэхийг зөвшөөрөх төлөвлөгөө боловсруулжээ. Энэхүү төлөвлөгөөг Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр танилцуулах гэнэ.
 
Уг шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр гурван өөр газар амьдардаг төрөл садан болон найз нөхөд уулзаж хамтдаа Зул сар тэмдэглэх боломж бүрдэх аж. Одоо хэрэгжиж байгаа хөл хорионы чанга дэглэм арванхоёрдугаар сарын 2-ны өдөр дуусгавар болох юм. 
 
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Засгийн газар хуралдаад одоо хэрэгжүүлж байгаа дэглэмийг цаашид сунгах шаардлагагүй гэж үзжээ. Үүний оронд хязгаарлалтын гурван түвшний систем нэвтрүүлэхээр болсон байна. Гурван түвшнийг дотор нь дунд зэргийн, өндөржүүлсэн, хамгийн аюултай хэмээн ангилсан бөгөөд хөл хорионы дэглэмийн чанга сул байх эсэх нь тухайн орон нутгийн халдварын тархалтаас шалтгаалах юм байна.
 
“Ковидын үеийн өвлийн төлөвлөгөө” нэртэй уг төлөвлөгөөндөө паб, ресторануудыг үдшийн 22 цагт сүүлийн захиалгаа авах /захиалсан зүйлээ идэж, ууж дуусгахын тулд нэг цагаар сунгах/  боломжоор хангаж магадгүй аж. 
 
Эх сурвалж: ВВС

Их Британи хөл хориогоо сулруулж, ойр дотныхонтойгоо Зул сар тэмдэглэхийг зөвшөөрнө
2020-11-23 11:46:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0