Бямба, 2024-11-23
Дональд Трамп 2024 оны сонгуульд дахин өрсөлдөхөө мэдэгджээ

Цагаан ордонд болсон хүлээн авалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрвөн жилийн дараа болох сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа мэдээлжээ.
 
Тэрээр, энэ удаагийн сонгуулийг луйвар, будлиантай болсон гэж үзээд өрсөлдөгч Жо Байдены ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Трамп сонгуулийн үр дүнг өөрчлөхийн тулд шүүх дээр тэмцэж байгаа ч үр дүн муутай байна. Хэрвээ энэ удаа ялж чадахгүй бол 2024 оны сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ.
 
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Бид дахин дөрвөн жил ерөнхийлөгчөөр ажиллахын төлөө тэмцэж байна. Хэрвээ энэ тэмцэл үр дүнд хүрэхгүй бол дөрвөн жилийн дараа уулзацгаая” гэж мэдэгджээ.

Дональд Трамп 2024 оны сонгуульд дахин өрсөлдөхөө мэдэгджээ
2020-12-03 13:24:46
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0