Испанийн Кантабриа муж дахь Торрелавега хотод амьдардаг 20 хүүхэд гэдэсний эм хэмээн буруу савласан үс ургуулдаг эм ууснаас болж, биеэр нь дүүрэн үс ургасан аж. Иймд эцэг эхчүүд нийлж эмийн үйлдвэрийг шүүхэд дуудсан байна.
Зураг дээрээс харахад хүүхдүүдийн бие, нүүр дээгүүр маш их үс ургасан байх аж. Нутгийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нийт 20 хүүхдийн эцэг эх эмийн сангаас хүүхдүүддээ ходоодны өвчинд уудаг омепразол худалдан авч өглөө гэж бодтол тэр нь чухамдаа буруу савлагдсан үс ургуулахад хэрэглэдэг миноксидил эм байжээ.
Андуурагдсан эмийг Гранада хотын эмийн сангууд зарж байсан бөгөөд эмийг үйлдвэрлэсэн Кантабриа, Валенсиа хотуудын лабораторийг эмүүдээ буруу ангилж, хольсон хэрэгт буруутгаж байгаа гэнэ.
Эмийг ууж эхэлснээс хойш жил гаруйн дараа 2019 оноос эхлэн эмийн гаж нөлөө нь анзаарагдаж эхэлсэн байна. Зарим гэр бүлүүд хүүхдүүддээ эмийн нөлөөг арилгах эмчилгээ хийлгэсэн ч үр дүнгүй болж, хүүхдүүдийн бие дээр үс ургасаар байгааг мэдэгдэж, нөхөн олговор шаардаж байгаа юм.
Нэхэмжлэгч гэр бүлүүдийг төлөөлж буй өмгөөлөгч Хавьер Диаз Апарисио эмийг үйлдвэрлэсэн лабораториос гадна худалдан авсан, түгээсэн, зарсан хэд хэдэн байгууллагын эсрэг иргэний болон эрүүгийн зарга үүсгэсэн аж.
Испанийн эрх баригчдын мэдээлж байгаагаар эмийг буруу ангилсан алдааг илрүүлж, лабораториудыг хааж, худалдаанд гарсан эмүүдийг буцаан таттал хоёр сар илүү хугацаа өнгөрсөн тул энэ хугацаанд дахин олон хүмүүс алдаатай эмийг худалдаж авсан байх эрсдэл бий гэнэ.
Алдаатай эм уусан хүүхдүүдийн нүүр болон бие дээгүүр үс ургаж эхэлсэн бөгөөд ихэнх нь тус гаж нөлөөг арилгахын тулд аюултай эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Мэргэжилтнүүдийн баталж байгаагаар лабораторийн алдаанаас болж буруу эм уусан хүүхдүүд гипертричозис буюу хүн чоно синдромтой болжээ.
Хүн чоно синдромын эсрэг эмчилгээ одоохондоо байхгүй юм. Тиймээс хохирогч хүүхдүүдийг чухам хэзээ, хэрхэн бүрэн эмчлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: TELEGRAPH
Эмийн үйлдвэрийн алдаанаас болж хүүхдүүд биеэрээ дүүрэн үстэй болжээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27