АНУ-д Ковид - 19 цар тахал намжихгүй байгаа билээ. Өнөөдрийн байдлаар тус улсад 26 сая хүн халдвар аваад байна. Экс ерөнийлөгч Д.Трамп ч мөн халдвар авч эмчлүүлсэн билээ. Тэгвэл АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис коронавирусний вакцины хоёр дахь тунг мягмар гарагт хийлгээд, вакцинжуулалтад хамрагдахыг америкчуудад уриалжээ.“Ээлжээ ирэх үед вакцин хийлгэхийг хүн бүрт уриалмаар байна. Вакцин таны амь насыг аврах болно” гэж тэрбээр Эрүүл мэндийн үндэсний төвд вакцин хийлгэснийхээ дараа хэлсэн байна.
К.Харрис вакцины эхний тунг өнгөрсөн 12 дугаар сарын 29-нд тариулсан гэнэ.
АНУ-ын дэд ерөнхийлөгч ковидын вакцинд бүрэн хамрагдлаа |
|