Талибанчуудын байгуулсан Афганистаны шинэ засгийн газрын гишүүдийн дунд хагарал гарсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ.
Гол зөрчил Талибан хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Муллах Абдул Гани Барадар, тус хөдөлгөөн дотрох Хаккани зэвсэгт бүлгийн тэргүүн Халил Ур Рахман Хаккани нарын хооронд үүссэн гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт Талибанчууд шилжилтийн үеийн түр засгийн газрыг байгуулахдаа гол албан тушаалуудад өөрийн хүмүүсийг томилсон юм. Тэдний дотор АНУ-ын эсрэг халдлага зохион байгуулж, хар жагсаалтад бичигдсэн хүмүүс ч байжээ.
Барадар нь шинэ засгийн газрын тэргүүн шадар сайд болсон бол Хаккани нь дүрвэгчдийн асуудал хариуцсан сайд болсон юм. Хаккани бүлгийн өөр нэг толгойлогч Сиражуддин Хаккани дотоод хэргийн сайдын албан тушаалд томилогдоод байгаа.
Талибанчуудын ялалтад хэн гол гавьяа байгуулсан талаар тэдний хооронд маргаан үүссэн тухай эх сурвалж мэдээлжээ.
Барадар нь Талибаны гадаад харилцаа, дипломат бодлогыг атгаж байсан бол Хаккани нь Афганистаны өмнөх засгийн газрын армитай байлдах дайны үйл ажиллагааг голлон удирдаж байсан юм.
Барадар нь Катарын нийслэл Доха хотод АНУ-ын засаг захиргаатай хийх яриа хэлэлцээг ахалж, 2020 онд ерөнхийлөгч Дональд Трамптай шууд харилцаж байжээ.
Харин Хаккани зэвсэгт бүлгийг Вашингтон террорист байгууллагад тооцдог юм.
Өнгөрсөн долоо хоногт болсон Афганистаны засгийн газрын хуралдааны үеэр Барадар, Хаккани нар хоорондоо хатуу үг шидэлцэж, дэмжигчид нь мөн хуваагдан ширүүн маргалдсан байна.
Энэ явдлын дараа Барадар олон нийтийн өмнө ил гаралгүй олон хоножээ.
Талибаны эх сурвалжууд түүнийг нийслэл Кабулаас Кандагар хот руу явсан гэж мэдээлж байна. Ингэхдээ шалтгааныг нь өөр өөрөөр тайлбарлажээ.
Тухайлбал зарим нь Барадарыг Талибаны дээд удирдагчтай уулзахаар явсан гэж байгаа бол зарим нь зүгээр л “их ажиллаж ядарсан тул амрахаар явсан” гэсэн байна.
Барадарыг удахгүй Кабулд ирээд засгийн газарт нь ямар нэг хагарал гараагүй гэсэн тайлбар хийх байх гэсэн хүлээлт үүсээд буйг эх сурвалж мэдээлжээ.
Өчигдөр Афганистаны гадаад хэргийн сайд олон улсын хандивлагчдад хандаж, тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэхийг уриалсан юм. Афганистанд хүмүүнлэгийн гамшиг нүүрлэхэд ойрхон байгааг НҮБ анхааруулсны дараа Даваа гарагийн байдлаар хандивлагчид $1 тэрбум орчмын тусламж Афганистанд үзүүлэхээр амлажээ.
Эх сурвалж: BBC
| Талибаны удирдлагуудын дунд хагарал гарсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24