Өнгөрсөн долоо хоногт SpaceX компани түүхэнд анх удаа дан энгийн хүмүүсээс бүрдсэн багийг сансарт амжилттай нисгэсэн билээ.
Энэхүү амжилтыг хэвлэл мэдээлэл, олон нийт шагшин магтаж, SpaceX-ийн гүйцэтгэх захиралд баяр хүргэсээр байгаа. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден одоогоор энэ үйл явдалтай холбоотой ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Өчигдөр Твиттер сүлжээний нэг хэрэглэгч Жо Байден яагаад одоо хүртэл амжилтыг нь онцлохгүй байгааг Илон Маскаас асуужээ.
Маск хариуд нь “Тэр унтаж байгаа” (He’s still sleeping) гэж хошигносон байна.АНУ-ын түүхэнд хамгийн өндөр насандаа ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн болох Байденыг өрсөлдөгч Дональд Трамп “Нойрмог Жо” хэмээн шоглож байсан удаатай.
Долдугаар сард мөн өөрийн хөгжүүлсэн хөлгөөр сансарт нисээд ирсэн дэлхийн хамгийн баян хүн Жэф Безос өөрийн өрсөлдөгч Илон Маскд сошиал хуудсаараа дамжуулан баяр хүргэж байв.
Жо Байдены томилсон NASA-гийн захирал Билл Нелсон “дэлхийн нам өндрийн тойрог замыг бизнест нээлттэй болгосон” Илон Маскд бас баяр хүргэж байжээ.
| Илон Маск АНУ-ын ерөнхийлөгчийг “нойрмог” гэж шоглов |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24