Өмнөд Солонгосын интернэт үйлчилгээ үзүүлэгч “SK Broadband” компани баасан гаригт “Squid Game” киног хэт олон хэрэглэгч үзэж, интернэтийн ачаалал огцом нэмэгдсэн асуудалд “Netflix” компани хариуцлага хүлээх ёстой. Түүнчлэн тус компанийн интернэт сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд хүрснийхээ төлөө төлбөр төлөх ёстой гэх үндэслэлээр шүүхэд өгсөн байна.
Тэгвэл Сөүл хотын шүүх өмнө нь АНУ-ын видео стрийминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компани өөрсдийн сүлжээгээ ашиглуулсан интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниудад орлогын хувиасаа тодорхой хувийг өгөх ёстой гэж мэдэгдээд байв. Мөн Өмнөд Солонгосын зарим хууль тогтоогч “Netflix” компани интернэт сүлжээгээр дамжуулан бүтээгдэхүүнээ хэрэгчдэд хүргэдэг. Тиймээс интернэт сүлжээ түгээгч байгууллагуудад төлбөр төлөх ёстой гэх байр суурьтай байгаа юм.
Харин “Netflix” компанийн зүгээс “SK Broadband” компанийн нэхэмжлэлийг хянаж, асуудлыг харилцан ашигтай шийдвэрлэхийн тулд хэлэлцээ хийх болно гэж мэдэгдсэн байна.Дэлхийн дахинд шуугиан тариад байгаа “Squid Game” цуврал нь Өмнөд Солонгосын хэмжээнд дата урсгалын эзлэх хувиараа “Google” болон “YouTube”-ийн араас бичигдэж байгаа аж. Тухайлбал, “Squid Game” кино нээлтээ хийснээс хойш “SK Broadband”-ын дата урсгал 24 дахин нэмэгдэж, секундэд 1.2 их наяд битд хүрсэн байна.
Түүнчлэн “SK Broadband” компани “Google”, “Amazon”, “Apple”, “Facebook” зэрэг технологийн салбарын тэргүүлэгч компаниуд Өмнөд Солонгосын интернэт сүлжээний дэд бүтцээр дамжуулан тус улсын хэрэглэгчдэд хүрснийхээ төлөө төлбөр төлөх ёстой гэх байр суурьтай байгаа аж. Компанийн мэдэгдсэнээр зөвхөн “Netflix” гэхэд 2020 оны байдлаар “SK Broadband”-ийн интернэт сүлжээгээр дамжсаныхаа төлбөрт 22.9 сая ам.доллар төлөх ёстой гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
| ‘Squid Game’ киноноос болж интернэтийн хэт ачаалал үүсгэсэн асуудлаар ‘Netflix’-ийг шүүхэд өглөө |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24