Сүүлийн үед дэлхийн 42 улсад илрээд байгаа коронавирусийн “Delta Plus” дэд хувилбарыг анхааралдаа аван судалж байгаагаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өнөөдөр мэдээлжээ.
Шинжлэх ухаанд AY.4.2 нэрээр бүртгэгдсэн уг дэд хувилбар нь эх хувилбараасаа илүү өндөр халдварлах чадвартай эсэх, хүмүүсийн дархлааны систем ямар хариу үйлдэл үзүүлж байгаа зэргийг өнгөрсөн долдугаар сараас судалж эхэлснээ ДЭМБ долоо хоног тутмын хэвлэлийн хурлын үеэрээ мэдээлсэн юм.
Одоогоор “Delta Plus” дэд хувилбар илүү аюултай, вакцины хамгаалалтыг нэвтэлдэг гэсэн баталгаа байхгүй байгаа гэнэ.
Нэгэнт аюултай нь хараахан батлагдаагүй тул тусгай ангилалд оруулж, грек цагаан толгойн үсгээр нэрлээгүй байгаа ажээ.
Дельта хувилбараас салбарласан нийт 20 орчим дэд хувилбарыг ДЭМБ анхааралдаа аваад байгаа юм байна.
“Delta Plus” дэд хувилбарын илэрсэн бүх тохиолдлын 93 хувь нь Их Британид бүртгэгджээ. Аравдугаар сарын 3-наас хойших нэг долоо хоногийн хугацаанд тус улсад илэрсэн бүх Дельта хувилбаруудын 5.9 хувь нь “Delta Plus” байсныг тоо баримт харуулж байна.
Өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд дэлхийн бүх бүс нутгуудаас зөвхөн Европ тивд коронавирусийн халдварын тохиолдол, эндэгдэл хоёр зэрэг өссөн тухай ДЭМБ мэдээлжээ.
Хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан орнуудаас эхлээд баруун Европ хүртэл 53 улсад өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол 18 хувиар өссөн байна.
Covid-19 өвчний хүндрэлээр нас барсан хүний тоо энэ хугацаанд Европын орнуудад 14 хувиар өсжээ.
Тоон утгаар илэрхийлбэл заасан хугацаанд 1.6 сая халдварын тохиолдол шинээр нэмэгдэж, 21,000 гаруй хүн нас барсан байна.
АНУ-д өнгөрсөн долоо хоногт 513,000 орчим халдварын шинэ тохиолдол нэмэгдсэн нь үнэмлэхүй тоон утгаараа хамгийн өндөр нь болжээ. Гэхдээ энэ нь өмнөх долоо хоногоосоо 12 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Европ тивд өвчлөл өндөр байгаа нь Украин, Румын, Болгар, Молдов, Гүрж зэрэг улсуудад вакцинжуулалтын хурд удаан байгаатай холбоотой гэж ДЭМБ тайлбарлажээ.
Эдгээр улсуудад 100,000 хүн тутамд оногдох халдварын тохиолдол дэлхийд хамгийн өндөр нь байна.
Өнгөрсөн долоо хоногт Зүүн Өмнөд Азийн бүс нутагт халдварын шинэ тохиолдол 8 хувиар, нас баралт 13 хувиар тус тус буурсан гэнэ.
Сүүлийн байдлаар дэлхийн нийт хүн амын 47 хувь нь коронавирусийн эсрэг вакцины ядаж нэг тунд хамрагдаад байгааг ДЭМБ мэдээлжээ.
Эх сурвалж: AFP
ДЭМБ коронавирусийн “Delta Plus” дэд хувилбарыг анхааралдаа авснаа мэдэгдэв |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27