Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун сүүлийн саруудад бараг 20 кг жин хассан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа.
Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын газар хөршийнхөө удирдагчийн биед гарсан өөрчлөлтийг судлаад гаргасан дүгнэлтээ өчигдөр тус улсын парламентын хаалттай чуулганд танилцуулжээ.
Мэргэжилтнүүд Ким Жон Уны турсан шалтгааныг судлахдаа хиймэл оюун ухааны технологи ашиглан зураг, дүрсийг нь нарийвчлан шинжилсэн юм байна.
Ингэсний үр дүнд 37 настай Ким Жон Ун өвчний улмаас тураагүй, эрүүл аргаар жин хассан гэх дүгнэлтэд хүрсэн тухай хаалттай чуулганд оролцсон Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлжээ.
Өмнөд Солонгосын зарим хэвлэлд Ким Жон Ун олон нийтийн өмнө ил гарахдаа орлон тоглогч ашигласан байж болзошгүй гэх цуурхал бичигдэх болсон юм.
Тэгвэл тус улсын тагнуулын алба уг цуурхлыг няцаасан байна.
Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын газраас парламентын гишүүдэд өгсөн мэдээллээр бол Ким Жон Уны биеийн өндөр 170 см бөгөөд биеийн жин нь 140 кг-аас 120 кг хүртэл хасагдсан гэнэ.
Энэ он гарсаар Ким Жон Ун олон нийтийн арга хэмжээнүүдэд 70 орчим удаа оролцсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Коронавирусийн цар тахал, олон улсын хоригийн улмаас эдийн засгийн гүн хямралтай байгаа Умард Солонгосын ард иргэдийг зоригжуулах, урам өгөх зорилгоор Ким Жон Ун нийтийн өмнө ил гарах нь нэмэгдсэн гэж судлаачид дүгнэсэн байна.
Умард Солонгосын эрх баригчид саяхнаас цар тахалтай холбоотой хилийн хоригоо сулруулж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлжээ.
Албан ёсоор тус улсад Covid-19 халдварын тохиолдол ганц ч бүртгэгдээгүй байгаа гэдэг. Өмнөдийн тагнуулууд ч Умард Солонгост халдвар өргөн хүрээнд дэгдсэн шинж тэмдэг ажиглагдахгүй байгааг мэдээлжээ.
Пёньяны засаг захиргаа одоогоор Орос, Хятадаас коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэх саналд татгалзсан хариу өгөөд байгаа гэнэ.
Эх сурвалж: Associated Press
Жин хассан Умард Солонгосын удирдагчийг эрүүл гэж дүгнэжээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27