АНУ-ын ерөнхийлөгч Шотландын Глазго хотод болж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн дээд чуулганд оролцсон билээ.
Мягмар гарагт ерөнхийлөгч Жо Байден болон түүний дагалдагсдыг тээвэрлэсэн автомашины урт цуваа Эдинбург хотоос Глазгогийн чиглэлд явж байх үеэр замд нь хачин үйл явдал тохиолдсон тухай Цагаан ордны хэвлэлийн багийн гишүүн ярьжээ.
“Хөдөөгийн нарийн зам дээр явж байх үеэр том биетэй чармай нүцгэн шотланд эр цонхон дээрээ зогсоод цувааны зургийг гар утасныхаа камераар авч байсан” гэж төлөөлөгчдийн нэг National Public Radio сувгийн сэтгүүлч Скотт Дэтроу ярьсан юм.
“The Beast” нэртэй хуягласан лимузинийхээ цонхоор Байден энэ сонин дүр зургийг олж харсан эсэх нь тодорхойгүй байна.
Шотландын хөдөөгийн зам дахь АНУ-ын ерөнхийлөгчийн адал явдал үүгээр дуусаагүй гэнэ.
Глазго хотоос Эдинбург рүү буцах замдаа Байдены цуваа эргэлтээсээ хэтэрч өнгөрсөн тул буцаж эргэхээс өөр аргагүй болсон байна.
Өндөр хамгаалалттай, нарийн төлөвлөгөө, зам маршруттай явдаг АНУ-ын ерөнхийлөгчийн авто цуваанд ийм алдаа гарах нь маш ховор үзэгдэл юм.
Ер нь Шотланд нутаг АНУ-ын ерөнхийлөгч нарт гэнэтийн бэлэг барьсаар ирсэн түүхтэй гэнэ.
2016 онд өмнөх ерөнхийлөгч Дональд Трампыг Шотландын Глазго хотын нисэх буудалд газардахад Мексикийн уламжлалт мариачи хамтлаг дуу хөгжимтэй угтаж байжээ.
Трамп тухайн үед Мексиктэй залгаа АНУ-ын өмнөд хил дээр хана хэрэм босгож, хууль бус цагаачдын урсгалыг зогсоох санаа гаргаад байсныг мексикчүүд ийнхүү эсэргүүцсэн юм байна.
Эх сурвалж: AFP
| АНУ-ын ерөнхийлөгчийн цуваатай “том биетэй нүцгэн шотланд эр” тааралджээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24