АНУ-ын авто замын аюулгүй байдлыг зохицуулах газар өчигдөр анх удаа салбарынхаа “шүгэл үлээгч”-ийг шагнах болсноо зарлажээ.
Уг “шүгэл үлээгч” нь Өмнөд Солонгосын Hyundai Motor компанийн ажилтан асан бөгөөд тус компанийн автомашин үйлдвэрлэлд аюулгүй байдлын зөрчил байгааг мэдэгдсэнийхээ төлөө $24 саяыг хүртэхээр болсон байна.
Тодруулбал Hyundai Motor компанийн инженер асан Ким Гуан Хо дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбарын хамгийн том “шүгэл үлээгч” болжээ.
АНУ-ын засгийн газрын NHTSA (National Highway Traffic Safety Administration) байгууллага болон АНУ-ын зам тээврийн яам 2015 онд анх “шүгэл үлээгч”-ийг урамшуулах хөтөлбөр эхлүүлж байсан юм.
Hyundai компани Theta II хөдөлгүүрийнхээ дизайны алдааг зориуд нуун дарагдуулсан тухай Ким Гуан Хо 2016 онд анх NHTSA байгууллагад мэдээлж байжээ.
“Энэ бол манай хуулиар зөвшөөрөгдсөн шагналын хамгийн том хэмжээ. Шүгэл үлээгч нар зохицуулах байгууллагаас нуусан аюулгүй байдлын ноцтой асуудлуудыг ил болгоход чухал үүрэгтэй юм” гэж NHTSA байгууллагын мэдэгдэлд өгүүлсэн байна.
Кимийн мэдээллийн мөрөөр NHTSA шалгалт явуулсны үр дүнд 2020 онд Hyundai компанийн АНУ дахь салбар $210 саяын торгууль хүлээж байжээ.
“Автомашин эзэмшигчдийг болзошгүй эрсдэлээс хамгаалсан үйлдлээ шударгаар үнэлүүлсэндээ би баяртай байна. Ийм боломж олгосон АНУ-ын хуулийн системд талархаж байна. Миний мэдээллийн үр дүнд Hyundai болон салбарын бусад компаниуд аюулгүй байдлаа сайжруулсан гэдэгт найдаж байна” гэж Ким Гуан Хо мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN
| Hyundai компанийн “шүгэл үлээгч” АНУ-ын засгийн газраас $24 саяыг авахаар болжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24