ӨМӨЗО-ны Эрээн хотын Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх штаб лхагва гаригт цар тахлын улмаас тус хотод тогтоогоод байсан хатуу хөл хориг цуцлах шийдвэр гаргасан байна.
Тухайлбал, орон нутгийн холбогдох албан тушаалтны мэдээлснээр “COVID-19”-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Эрээн хотод хатуу хөл хорио тогтоогоод байсан зургаан бүс болон хязгаарлалт тогтоосон 84 бүсэд хөл хориог цуцалжээ.
Гэхдээ Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагааг хэзээ сэргээх талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байгаа юм.
Эрээн хотод өнгөрөгч аравдугаар сарын 14-нд хөл хорио тогтоосон. Улмаар Монгол Улстай хиллэдэг тус бүс нутагт өнгөрсөн нэг сар орчмын хугацаанд “COVID-19”-ийн халдвар авсан 20 орчим тохиолдол бүртгэгдсэн юм. Хамгийн сүүлд тус хотод энэ сарын 7-ны өдөр халдварын шинэ тохиолдол илэрсэн бөгөөд одоогоор халдвар авсан таван өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эх сурвалж: http://www.nmgcb.com.cn/erlianhaote/r-242740.html
| Эрээн хот хатуу хөл хориогоо цуцаллаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24