1969 оны долдугаар сард АНУ-ын Кливлэнд хотын нэгэн банкны теллэр $215,000-ыг бэлнээр аваад сураггүй алга болж байжээ.
Ажилд ороод удаагүй байсан 20 настай Теодор Жон Конрад ээлжинд ажилласныхаа дараа ийм хэмжээний мөнгийг цаасан уутанд хийж авч яваад эргэж ирээгүй байна.
Конрадын хулгайлсан мөнгө өнөөдрийн ханшаар $1.7 сая болох юм.
Тэгвэл АНУ-ын засаг захиргааны хууль сахиулах байгууллага болох холбооны Маршалын алба 52 жилийн турш эрэн сурвалжилж байсан Конрадыг олсноо Баасан гарагт зарлажээ.
Конрад өнгөрсөн хугацаанд Томас Рандел хэмээх хуурамч нэрээр Бостон хотод амьдарч байсныг тогтоосон байна. Сонирхолтой нь Конрадын гэр “The Thomas Crown Affair” киноны зураг авалтыг хийсэн газартай ойрхон байжээ.
Уг кинонд Бостон хотын банкнаас $2 саяыг хулгайлсан гэмт хэргийн түүх гардаг. 1968 онд дэлгэцэнд гарсан энэ кино Конрадад хүчтэй нөлөөлж, хулгай хийхэд хүргэсэн гэж Маршалын албаны мэдэгдэлд дүгнэсэн байна.
Мөрдөгчид олон жилийн турш Конрадыг АНУ даяар эрэн сурвалжлаад олоогүй ажээ. Түүний хэрэг Америкийн гэмт хэргийн тайлагдаагүй нууцуудын нэгд тооцогддог байв.
Харамсалтай нь Конрад энэ оны тавдугаар сард уушгины хорт хавдраар 71 насандаа таалал төгссөн байжээ. Тэрбээр нас барах хүртлээ Бостон хотод хуурамч нэрээр нам гүм амьдарч байсныг тогтоосон байна.
Конрадын хэргийг холбооны мөрдөн байцаагчид үе дамжин эрэн сурвалжилсны эцэст ийнхүү илрүүлжээ. Хэргийг мөрдөгч Питер Эллиот илрүүлсэн бол түүний аав Жон Эллиот 1969 оноос хойш 1990 онд тэтгэвэрт гарах хүртлээ мөрдсөн юм байна. Ахмад Эллиотын өмнө нь явуулж байсан мөрдлөг Конрадыг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг хүү нь баталсан юм.
“Миний аав Конрадыг эрэн сурвалжлах ажлыг огт зогсоогоогүй, 2020 онд нас барах хүртлээ үргэлжлүүлж байсан юм. Хэрэг илэрснээр аав минь тайван нойрсох боломжтой болсон гэж найдаж байна. Бодит амьдрал дээр үйл явдал үргэлж кинонд гардаг шиг дуусахгүй юм даа” гэж мөрдөгч Эллиот ярьжээ.
Эх сурвалж: CNN
| АНУ-д банкнаас мөнгө хулгайлсан этгээдийг 52 жилийн дараа илрүүлжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24