Нэгдүгээр сарын гуравны өдөр Америкийн агаарын цохилтын улмаас амиа алдсан Сулеймани генералын өшөөг авсан гэж НҮБ-ын дэргэдэх Ираны байнгын төлөөлөгч Маджид Тахт-Раванчи мэдэгдсэн талаар ТАСС мэдээллээ.
Ирантай цэргийн сөргөлдөөн хийхгүй хэмээсэн Трампын ард түмэндээ хандсан мэдэгдэлд Иран хэрхэн хандаж байгаа талаар ТАСС агентлаг тодруулахад тэрбээр нэгэнт өшөө авчихсан хойно АНУ-ын талаас түрэмгийлэл гарахгүй л бол Иран дахин цэргийн ажиллагаа хийхгүй хэмээн онцолсон байна.
Ираны талын үйлдэл нь "Касем Сулеймани генералыг хөнөөсөнтэй дүйхүйц" байсан гэдгийг Маджид Тахт-Раванчи онцлоод, энэ ажиллагаа дууссан, дахиж шинээр ийм үйлдэл гаргахгүй хэмээжээ.
Энд дуулгахад, АНУ-ын Зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд байгаа хэвээр гэж Пентагон мэдэгдсэн байна. Пентагоны тэргүүн Марк Эсперийн тодруулснаар Ирак дахь цэргийн бааз руу Иран 11 пуужин харважээ. Өөр нэг пуужин Эрбилийн нисэх буудлыг онилсон байна. Агаарын цохилтын улмаас хохирсон хүн байхгүй, харин техник байршуулах талбай эвдэрч, нэг нисдэг тэрэг сүйрчээ.
| Тахт-Раванчи: Сулейманий өшөөг авсан, дахин цэргийн ажиллагаа болохгүй |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38