Ням, 2024-11-24
Тайчигч бүсгүй Жэй Ло-г шүүхэд өгөв

Холливүүдийн од, дуучин, жүжигчин Женнифер Лопесын продюсерлэж, гол дүрийг нь бүтээсэн “Тайчигчид” кинонд Уолл-стритийн баян бизнесмэнүүдийг өөрсдийн зохиосон аргачлалаар луйварддаг байсан тайчих клубын бүжигчдийн тухай өгүүлдэг билээ.

Киног бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн гэнэ.

Жэй Логийн дүрийг нь бүтээсэн луйварчин тайчигчдын толгойлогч Рамонагийн жинхэнэ бодит хүнийг Саманта Барбаш гэдэг аж.

Саманта Барбашаар удирдуулсан тайчигчид 2008-2013 оны хооронд Scores болон Roadhouse тайчих клубуудэд луйвраа явуулдаг байжээ.

2016 онд хэдэн жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн этгээдүүд өөрсдийнхээ түүхийг дэлгэцийн бүтээл болгох зөвшөөрлийг өгөөгүй хэмээн шүүхээр заргалдахаар болж байгаа гэнэ.

Саманта өөрийнхөө амьдралын талаар кино бүтээх зөвшөөрөл олгоогүй, мөн Лопесийн дүр өөртэй нь хэтэрхий адилхан байна хэмээн киног бүтээгч STX Films кинокомпаниас 40 сая ам.долларыг нэхэмжилж, шүүхэд хандахаар болжээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд б

Тайчигч бүсгүй Жэй Ло-г шүүхэд өгөв
2020-01-09 12:25:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0