БНСУ-д шинэ төрлийн коронавирус буюу титэм вирусээс үүдэлтэй уушгины хатгалгааны анхны тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай Үндэсний өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.
Тус төвийн мэдэгдсэнээр, БНСУ-д ирсэн БНХАУ-ын 36 настай иргэн 1 дүгээр сарын 8-нд эмнэлэгт хүргэгджээ. Өвчтөн 12 дугаар сарын 13-17-нд Ухань хотод байсан нь тогтоогдсон байна. Одоогоор түүнийг тусгаарласан бөгөөд эмчийн хяналтанд байгаа аж.
Энэ өвчний тархалт Хятадын Ухань хотод өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр бүртгэгдэж байсан юм. Ямар нь тодорхойгүй энэ өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо 59 болж нэмэгдсэн тухай хотын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хороо 1 дүгээр сарын 5-нд мэдэгджээ.
БНСУ-д коронавирусээс үүдэлтэй хатгалгааны анхны тохиолдол илэрчээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27