Спортын хорхойтнуудыг 16 хоногийн турш цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хүн төрөлхтөнд спорт, олимпизмын гайхамшгийг мэдрүүлсэн Бээжингийн өвлийн олимп хөшгөө хаалаа. Одоо өвлийн олимпын цаг тоолол “Милан-Кортина-2026” эхлэх мөчийг тоолон цохилж эхлэв. Дөрвөн жилийн дараа Италийн Милан, Кортина хотуудад болох 25 дахь олимп болох юм.
Цар тахлын аюул бүрэн холдоогүй амаргүй үед маш амжилттай зохиогдсон гэдгээрээ “Бээжин-2022” олимп түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Зохион байгуулагчид хаалттай менежментийн системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсаны үр дүнд олимпын наадам ковидын аюулаас ангид байж чадав.
Энэ олимпын үеэр олимпын дээд амжилт 16 удаа эвдэгдсэнээс гадна тамирчид хамгийн олон төрөлд хамгийн олон багц медалийн төлөө өрсөлдсөн, хамгийн олон эмэгтэй тамирчин оролцсон, хүйсийн харьцаа хамгийн тэнцвэртэй өвлийн олимп болсон гээд онцлог зүйл их байлаа.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олимпын наадмыг хааж хэлсэн үгэндээ “Бээжингийн олимпын тосгон тав тухтай, цэнгэлдэх хүрээлэн гайхамшигтай, зохион байгуулалт дахин давтагдашгүй байлаа. Цар тахлыг даван туулсны дараа бид хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа байх ёстой” хэмээн энэ олимпыг дүгнэнгээ ирээдүйн зорилгоо сануулан хэлэв.
Эх сурвалж: МҮОХ
| Бээжинд бадамласан олимпын бамбар Миланыг зорин одлоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24