Австралийн Холбооны Засгийн газар ойн түймрийн дараах зэрлэг байгалийг сэргээхэд зориулж 35 сая орчим ам.долларыг олгоно хэмээн Хүрээлэн буй орчныг хамгаалах сайд Сьюзан Лей мэдэгдсэн байна. Энэ хөрөнгө мөнгөний хагас орчим хувийг түймэрт нэрвэгдсэн амьтад тэр дундаа коала баавгайны тоо толгойг сэргээхэд зарцуулах аж.
“Байгаль орчин зэрлэг амьтдын тоо толгойг сэргээх яаралтай арга хэмжээг авах болон эрдэмтэд, экологчид, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 50 сая австрали доллар олгох болсон тухай мэдэгдэж байна” хэмээн Сьюзан Лей “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“10 дугаар сарын дундуур Австралийн зүүн болон зүүн өмнөд эрэгт дэгдсэн ойн түймрийн улмаас коала баавгайн тоо толгой ихээхэн хэмжээгээр буурч, устаж үгүй болох аюулд ороод буй төрөл зүйлийн жагсаалтад орж болзошгүй байгаа юм. Түймрийн улмаас олон коала баавгай үхэж, өөр болон амьтан бэртсэн. Гэсэн хэдий ч бид хэдий хэмжээний хохирол амссанаа одоог бүрэн тооцоолж чадахгүй байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
Томоохон хэмжээний ойн түймэр өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур Австралийн зүүн эргийг хамарч эхэлсэн юм. Одоогийн байдлаар Шинэ Өмнөд Вэльс, Виктория мужууд дахь дийлэнх нутаг дэвсгэр ойн түймэрт өртөөд байгаа бөгөөд тэнд байгаа оршин суугчид яаралтай нүүлгэн шилжүүлэх тухай заавар авсан байна. Ойн түймрийн улмаас Австралид 8 сая га ой, 3 мянган орчим байшин барилга, 4 мянга орчим засаг захиргаа, аж ахуйн байгууламж сүйджээ. Түүнчлэн 25 энгийн иргэн, 4 гал сөнөөгч амиа алджээ.
| Австралийн эрх баригчид зэрлэг байгалийг сэргээхэд зориулж 35 сая орчим ам.долларыг олгоно |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02