АНУ-ын цэргүүдийг БНСУ-ын нутаг дэвсгэрт байлгахтай холбоотой батлан хамгаалахын зардлыг тодорхойлох хоёр улсын хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил гарчээ. Энэ тухай Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Чон Ун Бо Вашингтон хот руу нисэхийнхээ өмнө сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Одоогийн байдлаар талууд нэлээд ахиц дэвшил гаргаж, хэд хэдэн уулзалтын үеэр холбогдох асуудлын талаарх ойлголтоо өргөжүүлсэн гэж үзэж байна. Бид харилцан буулт хийх үндсэн дээр гэрээг аль болох хурдан байгуулж, БНСУ, АНУ-ын цэргийн холбоог бэхжүүлэхээр ажиллаж байна” гэж тэрбээр мэдэгджээ.
Чон Ун Бо Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Жеймс Дехарттай энэ сарын 14-нд уулзах бөгөөд тэдний хэлэлцээ хоёр өдөр үргэлжлэх аж.
АНУ-ын цэргүүдийг нутагтаа байлгахад гаргадаг зардлынхаа хувь хэмжээг өсгөхийг тус улсын эрх баригчид 2018 оноос хойш Сөүлээс шаардаж байгаа юм. "БНСУ-ын зардлыг эрс өсгөх шаардлагатай, учир нь тус улсад байрлаж буй Америкийн 28 мянган цэргийн зардалд АНУ жил бүр таван тэрбум ам.доллар зарцуулдаг" гэж Америкийн тал мэдэгджээ. Харин БНСУ-ын тал зардлаа өнгөрсөн онд 8.2 хувиар нэмэгдүүлж, 1.04 их наяд вон буюу 915 сая ам.доллар болгосон байна. Америкийн тал Өмнөд Солонгосын гаргах зардлыг үүнээс бараг тав дахин нэмэгдүүлж, 4.7 тэрбум ам.доллар болгохыг шаардсан гэж өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдээлж байв.
АНУ-ын цэргүүд Солонгосын дайны үеэс хойш Өмнөд Солонгост байрлаж байгаа бөгөөд цэргүүдийг байлгахыг нөхцөлийг хоёр орны хооронд 1950 оны нэгдүгээр сарын 26-нд байгуулсан батлан хамгаалахын туслалцааг харилцан үзүүлэх тухай гэрээгээр зохицуулдаг аж.
| АНУ-ын цэргийн зардлыг удахгүй тохиролцоно гэж найдаж байна |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02