Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Дарданеллын хоолойг дайрсан аварга дүүжин гүүрний хөдөлгөөнийг өчигдөр нээлээ.
Ази болон Европ тивийн эргийг холбосон уг "1915 Чанаккале" гүүр нь Турк болон Өмнөд Солонгосын түншлэлээр баригдсан бөгөөд нийт 2.5 тэрбум еврог зарцуулжээ.
Багана хоорондын зайгаараа дэлхийн хамгийн уртад тооцогдох энэ гүүр 2002 оноос хойш хэрэгжүүлж буй Эрдоганы нүсэр бүтээн байгуулалтуудын нэг юм.
Дэлхийн нэгдүгээр дайны үеэр буюу 1915 онд Оттоманы эзэнт гүрэн Франц, Британийн усан флотыг Дарданеллын хоолойд ялж байсан. Гүүрийг уг түүхэн явдалд зориулан нэрлэжээ.
Гүүрээр зорчсон тээврийн хэрэгслүүдээс 13.5 ам.долларын төлбөр авах бөгөөд тус улсын эдийн засагт эергээр нөлөөлнө гэж Эрдоган хэллээ.
Европ-Азийг холбосон дөрөв дэх гүүрийг 2017 оноос хойш барихад 5000 хүн ажилласан. БН Турк улс байгуулагдсаны 100 жилийн ой ирэх 2023 онд тохиох тул гүүрийг 2023 метр урттайгаар барьжээ.
Гүүрний тулгуур багана буюу цамхгууд 318 метр өндөртэй бөгөөд залгаас авто замуудыг оруулаад гүүрний урт 4.6 км хүрэх аж.
Ийнхүү Анатоли хотоос Галлиполи хот хүртэл усан онгоцоор зургаан цаг зорчдог байсан иргэд одоо зургаан минутыг зарцуулна гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN
| Европ-Азийг холбосон хоёр км урт дүүжин гүүрийг нээлээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24