Даваа гарагт Хятадын өмнөд хязгаарт осолдсон China Eastern Airlines компанийн Boeing 737 нисэх онгоцны нэг хар хайрцгийг олсноо албаныхан Лхагва гарагт мэдээлжээ.
Аврагчид ослын газарт 46,000 метр квадрат талбайг самнасны үр дүнд нисгэгчийн бүхээгт байрладаг хар хайрцгийг олсон байна.
Мөн анх удаа онгоцонд зорчиж явсан хүний цогцсын хэсгийг олсноо мэдээлжээ.
Хар хайрцгийг шинжлүүлэхээр Бээжингийн иргэний нислэгийн хүрээлэн рүү илгээсэн байна.
“Хар хайрцгийн гадна тал нэлээд хэмжээгээр эвдэрсэн байсан. Доторх санах байгууламж нь бүтэн байна. Санах байгууламжаас мэдээллийг татаж, уншихад хугацаа шаардлагатай. Хэрвээ байгууламж гэмтсэн бол илүү урт хугацаа орно” гэж Хятадын Иргэний Нислэгийн Удирдах Газрын аюулгүй байдлын албаны захирал Зу Тао сэтгүүлчдэд ярьжээ.
Олдсон хар хайрцагт нислэгийн явцад нисгэгчдийн ярьсан яриа бүрэн бичигдсэн байх ёстой юм байна.
Одоо онгоцны өөр нэг хар хайрцгийг хайх ажил үргэлжилж байгаа. Уг хайрцагт нислэгийн үеийн бүх тоон үзүүлэлтүүд бичигддэг юм байна.
Кунминь хотоос Гуаньжоу хотын чиглэлд нийт 132 хүнтэй нисэж явсан Boeing онгоц гэнэт өндрөө алдаж, эгц уруугаа газарт хүчтэй мөргөж осолдсон юм. Онгоц өндөр ууланд унасны улмаас ойд түймэр гарч байв.
Ослын үед тухайн бүс нутагт цаг агаарын ноцтой үзэгдэл бүртгэгдээгүйг албаныхан өчигдөр бас мэдээлсэн юм.
Харин онгоц өндрөө алдаж эхлэх үед нислэгийн удирдлагын төвөөс холбоо барихад нисгэгчид огт хариулаагүй нь анхаарал татаж байна.
Эх сурвалж: South China Morning Post
| Хятадад осолдсон нисэх онгоцны хар хайрцгийг хоёр хоногийн дараа олжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24