Ням, 2024-11-24
Хакерууд Украины компани руу халджээ

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байден болон түүний хүү Хантер нарын тухай буруутай гэдгийг нотолсон мэдээллийг олж авах зорилгоор Оростой холбоотой хакерууд өнгөрсөн оны 11 дүгээр сард Украины эрчим хүчний Burisma компани руу халдсан тухай Америкийн “The New York Times”сонин мэдээлжээ.
 
 
“Burisma” компани болон “Burisma Holdings”-т багтдаг бусад компанийн ажилтнуудын нэвтрэх нэр, нууц үгийг олохын тулд 2019 оны 11 дүгээр сард хакерууд хэд хэдэн удаа фишинг халдлага үйлдсэн тухай аюулгүй байдлын салбарын шинжээчдийн мэдэгдсэнийг тус сонин иш татан мэдээлжээ.
 
 
Кибер аюулгүй байдлын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг “Area 1” компанийн мэдээлснээр, энэ халдлагын цаана Тагнуулын ерөнхий газартай холбоотой гэх хакерууд, “Fancy Bear” бүлэглэлийн гишүүд байгаа аж.
 
 
Хакерууд яг ямар мэдээллийг олж авахыг хүсэж байсан болон олж авч чадсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Хакерууд АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден болон “Burisma” компанийн удирдлагад орсон түүний хүүд хор хөнөөл учруулж болзошгүй мэдээллийг авахыг оролдсон байж магадгүй гэж эх сурвалжууд үзэж байгаа аж. 

Хакерууд Украины компани руу халджээ
2020-01-15 09:40:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0