ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев дөнгөж сая /2020.01.15/ Засгийн газраа тараах шийдвэр гаргаснаа зарлав.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2020.01.15/ улсынхаа хууль тогтоогчид болон Засгийн газрын сайдууд, зарим өндөр албан тушаалтнуудтай уулзан дотоод бодлого, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал зэргийг авч хэлэлцсэний дараа дээрх шийдвэр гарлаа.
Ерөнхийлөгч Путин Холбооны Ассемблейд үг хэлэхдээ ОХУ-ын Үндсэн хуульд хэд хэдэн суурь өөрчлөлт хийх шаардлагатай байгааг дурджээ.
Путины уг санал нь Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтѳѳр эрх мэдлийг Ерѳнхийлѳгчѳѳс Ерѳнхий сайд руу шилжүүлэх буюу ѳѳрѳѳр хэлбэл Ерѳнхийлѳгчѳѳр дахин сонгогдох боломжгүй болсон үед шууд эрх баригч намын дарга, Ерѳнхий сайд болох боломжийг бий болгож байгаа аж.
Ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийн дараагаар Медведев "Энэ суурь өөрчлөлтүүд нь гүйцэтгэх засаглал, хууль тогтоох, шүүхийн засаглалд хамаатай. Энэ үүднээс ОХУ-ын засгийн газрын хувьд бид Ерөнхийлөгчийн шийдвэр гаргах боломж олгох нь зүйтэй юм. Ийм нөхцөлд Үндсэн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу Оросын засгийн газар одоогийн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой "гэж хэлжээ.
Үүний дараа Путин Медведевийн өнөөг хүртэл хийж ирсэн бүхэнд талархаж буйгаа илэрхийлээд, шинэ Засгийн газар байгуулах хүртэл албан тушаалаа үргэлжлүүлэн хашихыг хүссэн байна. Мөн түүнд шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөлдөх байгууллага болох Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг санал болгожээ. Медведев ч шинэ албан тушаалыг хүлээн авахаа мэдэгдсэн байна.
ОХУ-ын Засгийн газар огцорлоо |
|