Space X, Tesla компаниудын үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Илон Маск "Старлинк Сервисес Монголиа" нэртэй компанийг Монголд байгуулжээ.
Уг компани нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад "Улаанбаатар, Сүхбаатар, 6-р хороо, Метро бизнес центр, 10 давхар, 1001 тоот" хаяг дээр бүртгэлтэй байгаа бөгөөд гуравдугаар сарын 21-д байгуулсан байна.
Компанийн хувьцаа эзэмшигчээр "Starlink Holdings Netherlands B.V." байгаа бол гүйцэтгэх захирлаар нь Лорен Эшли хэмээх нэр бүртгэлтэй байна.
Нидерландад бүртгэлтэй "Starlink Holdings Netherlands B.V." компанийн эцэг компани нь "Starlink Satellite Services Corp." бөгөөд түүний эцэг компани нь "Space Exploration Technologies Corp." буюу "Space X" юм.
Хиймэл дагуулын интернэтээр дэлхийг холбож буй "Starlink" компани өнгөрсөн гуравдугаар сард Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд байв. Филиппин нь Starlink сүлжээнд холбогдсон Зүүн өмнөд Азийн анхны орон болсон юм.
"Starlink" одоогоор дэлхийн бага тойрог замд 2000 гаруй жижиг хиймэл дагуул хөөргөсөн ба 30 орчим оронд үйлчилгээгээ нэвтрүүлжээ.
| Илон Маск мэдээлэл технологийн "Старлинк Сервисес Монголиа" компанийг Монголд байгуулжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24