Бүгд Найрамдах Сингапур Улсын хүлээн зөвшөөрөөгүй вакцин (Спутник) хийлгэсэн боловч нислэгээр ирээд хил дээр саатуулагдан улмаар буцах тохиолдол гарч байна.
Иймд аялагчид зорчих гэж буй улс орныхоо хилээр нэвтрэх шаардлагыг сайтар судлахыг зөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://safetravel.ica.gov.sg/arriving/overview#checklist авна уу.
Жич: Вакцины бүрэн тунд хамрагдаагүй 13 болон түүнээс дээш насны зорчигчид Сингапур Улсад зорчихоос 48 цагийн дотор “Ковид-19”-ийн шинжилгээ хийлгэж, “сөрөг” хариутай байх шаардлагатай ба Сингапур Улсад ирээд долоо хоног тусгаарлагдаж, тусгаарлалтын төгсгөлд ПГУ шинжилгээнд хамрагдахыг анхаарна уу.
2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Сингапур Улсын зүгээс гадаадын аялагчдад Аяллын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх шаардлагыг цуцалсан хэдий ч Та бүхэн үүсэж болох гэнэтийн эрсдэлээс хамгаалах үүднээс аяллын даатгалд хамрагдахыг зөвлөж байна.
Сингапур Улсын хилээр нэвтэрсэн иргэний гадаад паспортанд хил нэвтэрсэн тухай тэмдэглэгээ тавихгүй бөгөөд түүний цахим хаягт Сингапур Улсад байх хугацааг заасан e-Pass (i.e. Visit Pass) ирэх ба энэхүү зөвшөөрлийг хэвлэн биедээ авч явахыг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ica.gov.sg/.../roll-out-of-e-pass-to-all... -аас авна уу.
Бүгд Найрамдах Сингапур Улсыг зорьж буй аялагчид тус улсад хүлээн зөвшөөрч буй "COVID-19"-ийн эсрэг вакцины жагсаалт:
Эдгээр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрсөн вакцинууд юм. Вакцинтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс авах боломжтой. https://safetravel.ica.gov.sg/arriving/overview#vaccination
Эх сурвалж: Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам
| Бүгд Найрамдах Сингапур Улсыг зорьж буй аялагчдын АНХААРАЛД |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24