Ням гарагт БНХАУ-ын Эрүүл ахуй, ариун цэврийн хяналтын байгууллагууд шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэн Үхань хотын нисэх онгоцны болон галт тэрэгний буудлуудад уг вирусийг илрүүлэх тусгай төхөөрөмжүүд суурилуулжээ.
“Шиньзинбао" сонинд мэдээлснээр, Үхань хот руу очдог хурдны гол замуудын дагуу мөн шалгалт хийнэ. Түүнчлэн тээврийн гол төвүүд байрладаг газруудад мэргэжилтнүүдийг илгээжээ.
Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний 17 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай Үхань хотын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан хороо ням гарагт мэдэгдсэн байна. Халдвар авсан хүмүүст бүгдэд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, одоогийн байдлаар уг вирусний халдвар авсан 62 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 19 өвчтөн эмнэлгээс гарсан байна.
Үхань хотын нисэх онгоцны буудалд тусгай илрүүлэгч суурилуулжээ |
|