Өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Ухань хотод дэгдэж эхэлснээс хойш тархсаар байгаа шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчний эсрэг вакциныг бүтээх ажлыг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн эхлүүлжээ.
“АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн вакцин боловсруулах эхний алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Вакцин боловсруулах клиникийн судалгаа шинжилгээний ажил хэдэн сарын хугацаанд үргэлжилж магадүй байгаа бөгөөд жилийн дараа гэхэд л хэрэглэх боломжтой болж магадгүй юм” хэмээн тус хүрээлэнгийн тэргүүн Энтони Фоцигийн мэдэгдсэнийг “CNN” агентлаг уламжилсан байна.
Бэлдмэлийн боловсруулт дээр Техас, Нью-Йоркоос болон БНХАУ-аас ирсэн хэсэг бүлэг эрдэмтэд ажиллаж байгаа аж.
Шинэ төрлийн уушгины хатгалгааны эсрэг вакцин боловсруулж байна |
|