БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо ес болж нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооны орлогч дарга Ли Бинь мэдээлсэн байна.
“Дахин гурван хүн нас барсан. Илэрсэн халдварын тохиолдлын тоо 440 болж нэмэгдсэн. Бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй авч байна” гэж тэрбээр хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
БНХАУ-ын 14 бүс нутагт шинэ коронавирусний халдвар илэрсэн бөгөөд халдвар авсан хүний тоо 324-т хүрч, зургаан хүн нас барсан гэж урьд нь мэдээлсэн байна.
Эмч нарын мэдээлснээр, коронавирусний халдварын шинж тэмдэг нь нус гоожих, ханиалгах, хоолой өвдөх, цээж бачуурах зэргээр илэрдэг байна. Мөн Толгой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд эдгээр шинж тэмдэг нь хэдэн өдөр үргэлжилж магадгүй. Уг вирусээр халдварлах хамгийн эрсдэлтэй бүлэгт дархлаа нь суларсан хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд орж байна. Тэдэнд уушгины үрэвсэл, бронхиттэй төстэй шинж тэмдгүүд илэрч байгаа аж.
Шинэ коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо нэмэгджээ |
|