Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Миягино дэвжээний багш болжээ.
Тэрбээр энэ талаараа “Миягино дэвжээний багш боллоо. Шинэхэн Арслан, шинэхэн Аварга болж байсан үеийнх шиг сэтгэгдэл төрж байна. Үүнээс хойш сүмогийн спортыг улам ихээр хөгжүүлэх болон олон сайхан сүмочид бэлдэхийн төлөө ажиллана” гэж цахим хуудсандаа бичсэн байна.

Хакүхо М.Даваажаргал 2007 оноос эхлэн мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 14 жилийн турш 45 удаа түрүүлэн 1187 даваа авсан. Хамгийн сүүлд 2021 онд Нагоя башёд нэг ч уналгүй 15 даваатай түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртсэнээр мэргэжлийн сүмо бөхөд өөрийн тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн домогт аварга юм.

Тэрбээр 2021 оны есдүгээр сард зодог тайлсан билээ. 2019 оны есдүгээр сард Япон улсын иргэншил авч, өөрийн дэвжээнд багшлах, дэвжээний эзэн болох боломж нь нээгдсэн.
Гэвч сүмо бөхийн дэг жаягаар 2021 оны 11-р сарын кюүшюү башёгийн эхний өдрөөс сүмо бөхийн тэмцээний үеэр үүдэнд зогсож билет таслах, бөхчүүдийг гарч ороход нь харж зогсох, үзэгчдэд туслах зэрэг туслах ажил хийж дэвшсээр өнөөдөр дэвжээний багш болж буй юм.
| Хакүхо М.Даваажаргал Миягино дэвжээний багш болжээ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02