Нууц амрагийнхаа хамт хөлбөмбөгийн тоглолт үзэж байсан нэгэн залуу эхнэртээ баригдсан байна. Бүтэлгүй залуугийн бичлэг Английн “алдарт” шар хэвлэл болох Daily Star сонины сонирхлыг татсанаар ертөнцийн чихнээ “дуурсчээ”.
Нэгдүгээр сарын 19-нд болсон Эквадор улсын “Барселона” болон “Дельфин” багуудын тоглолтын үеэр “Үнсэлтийн камер” хажуудах бүсгүйгээ тэврэн үнсэж, үлгэж буй нэгэн хөгжөөн дэмжигчийг онилсон байна. Камерууд өөрийг нь авч байгааг мэдэнгүүтээ залуу дэргэдэх бүсгүйгээ тэврэхээ больж гэмгүй царайлан гар утсаа оролдож эхэлсэн гэнэ.
Залуугийн сэжигтэй үйлдэл хүмүүсийн анхаарлыг эрхгүй татсан тул удаж төдөлгүй нийгмийн сүлжээгээр бичлэг нь тарж эхэлсэн байна.
Хэрэг явдлын маргааш “хэргийн эзэн” Дейви Андраде (Deyvi Andrade) “Би олон түмний өмнө чамаасаа уучлалт гуйж байна. Ингэвэл чи минь намайг уучилж чадах байх. Эргээд ирээч чи минь” гэсэн постыг фэйсбүүк, инстаграм хуудсандаа нийтэлжээ.
Эхнэр нь түүнийг уучлах болов уу, та юу гэж бодож байна?