2022 оны наймдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсын иргэд визгүй зорчих орнуудын жагсаалтыг ГХЯ-наас гаргажээ. Уг жагсаалтад дурдсанаар бүх төрлийн буюу энгийн болон дипломат, албан паспорттой иргэд 25 улс руу 14-90 хоног визгүй зорчих хэлэлцээртэй байна.
Харин дипломат болон албан паспорттой иргэд 36 улс руу визгүй зорчино гэжээ.
Визийн хөнгөлөлтийн тухайд АНУ Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгодог бол Япон улс 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгодог байна.
Монгол улс болон Украин улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлага тавигддаг аж.




Дипломат паспортыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, төрийн өндөр албан тушаалтан, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан, Элчин сайд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд олгодог байна.
Албан паспортыг төрийн албаны болон төрийн захиргааны албаны албан тушаалтан, шүүгч, прокурор, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гадаадад зорчиход дагалдан явах эмч болон үйлчилгээний бусад ажилтан, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын туслах, олон улсын хуваарьт нислэгийн нисэх бүрэлдэхүүн /нисгэгч, инженер, нислэгийн аюулгүй ажиллагааны байцаагч, бүхээгийн ажилтан, гадаад улсад суугаа төмөр зам, иргэний агаарын тээврийн төрийн өмчит аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газрын үндсэн зэрэг ажилтан эзэмших эрхтэй.
Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор хугацаатай томилогдсон албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дуусахаас 6 сарын өмнө, гадаадад хувийн хэргээр зорчих албан тушаалтан, иргэнд, гадаадад сургалтад хамрагдах албан тушаалтанд дипломат, албан паспорт олгохыг хориглодог бөгөөд албан паспортыг зөвхөн албан ажлын шугамаар зорчиход хэрэглэх зориулалттай.
Сонирхуулахад дипломат, албан паспортын үнэ 54,000-105,000 төгрөг байдаг байна.
| ЖАГСААЛТ: Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24