Хатан хаан II Элизабетийг оршуулах ёслол өчигдөр Вестминстерийн сүмд боллоо. Хатан хааны шарилыг Вестминстерийн ордноос (Их Британийн парламентын ордон) Вестминстерийн сүм рүү авч явав.
Оршуулгын ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс 2000 орчим зочин хүрэлцэн иржээ. Сүм рүү чиглэсэн жагсаалд II Элизабетийн дөрвөн хүүхэд болон хааны гэр бүлийн бусад гишүүд явцгаасан байна.
Ёслолын ажиллагаанд ханхүү Уиллиам, Кембрижийн гүнгийн авхай Кэтрин, долоон настай гүнж Шарлотт, есөн настай ханхүү Жорж болон ханхүү Харри гэргий Меганы хамт оролцжээ.
Түүнчлэн оршуулах ёслолд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд уригдсан бөгөөд тэдний дунд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон түүний эхнэр Брижит, АНУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай Жо, Жилл Байден нар, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол, БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Ван Чишан, мөн хатан хаан нас барахаасаа хоёр хоногийн өмнө засгийн газрын тэргүүнээр томилсон Ерөнхий сайд Лиз Трасс нөхөр Хью О'Лирийн хамт, Засгийн газрын гишүүд болон тус улсын үе үеийн Ерөнхий сайд нар оролцсон байна.
Түүнчлэн Дани, Испани, Швед, Норвеги, Бельги, Нидерландын хаад, хатад мөн очжээ. Европт хамгийн урт хугацаанд хаан ширээнд суусан Данийн хатан хаан II Маргрет Чарльз хааны эсрэг талд суусан байв. Мөн Япон, Малайз, Иорданы хаан хатад уригдсан байна.
Ёслолын үеэр хатан хааны эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг Виндзорын тэргүүн санваартанд хүлээлгэн өгчээ. Харин дараа нь хааны үнэт эдлэлийн ажилтан тэдгээрийг авч, эзэн хааны үнэт эдлэл хадгалагддаг цамхагт хүргэдэг байна.
Хатны бүх цол хэргэмийг уншсаны дараа салах ёс гүйцэтгэх ая эгшиглүүлжээ. Хамба лам III Чарльз хааныг адисалсны дараа төрийн дуулал эгшиглэсэн бөгөөд энэ нь хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх ёслолын төгсгөл юм байна. Хатан хааныг түүний нөхөр Эдинбургийн гүн Филипийн дэргэд оршуулжээ.
| ФОТО: Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдлээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24