Ням, 2024-11-24
ДЭМБ онц байдал зарласангүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид /ДЭМБ/ “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа өвчин БНХАУ-д  дэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлах нь эрт байна гэж үзжээ. Энэ тухай ДЭМБ-ын ерөнхий захирал Аддан Гебрейесус Женев хотод хоёр өдөр үргэлжилсэн яаралтай хуралдааны дараа мэдэгдсэн байна.
 
Онц байдал зарлах нь өвчний дэгдэлтэд болон түүнтэй тэмцэх санхүүжилтэд олон улсын анхаарлыг татах боломж олгодог. Мөн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дайчилдаг.
 
“Бид өнөөдөр олон улсын хэмжээнд онц байдал зарлахгүй" гэж Гебрейесус хэлээд одоохондоо үүнийг хийх шаардлагагүй гэж тайлбарлав. Түүний хэлснээр, “энэ нь Хятад улсын хувьд онцгой байдал, гэхдээ дэлхийн эрүүл мэндэд ноцтой асуудал болж магадгүй боловч одоохондоо ийм хэмжээнд тулаагүй байна”. "ДЭМБ шинэ коронавирусийн аюулын түвшнийг үнэлж тогтооно, гэхдээ энэ ажлыг урагшлуулахад “илүү их мэдээлэл” шаардлагатай байна" гэж Адан Гебрейесус мэдэгджээ.
 
ДЭМБ-ын Онцгой байдлын хорооноос Хятад улсад коронавирус тархах эрсдэлийг бууруулахад авж буй арга хэмжээнийхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, тус улсад шинэ тохиолдлуудыг илрүүлэхэд нэмэлт хүчин чармайлт гаргах, тус байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллах, өвчний бүх тохиолдлын талаар мэдээлэл өгөх, нисэх онгоцны буудлуудад үзлэгт хамруулах ажлыг үргэлжлүүлэхийг зөвлөсөн байна.
 
БНХАУ-ын Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай Хятадын эрх баригчид 12 дугаар сарын сүүлээр мэдээлсэн билээ. Эхний тохиолдлууд далайн гаралтай бүтээгдэхүүний зах дээр очсон хүмүүс байсан. Уг өвчнийг үүсгэгч нь “2019-nCoV” төрлийн коронавирус болохыг шинжээчид урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсын янз бүрийн мужуудад шинэ вирусийн хадвар авсан хүний тоо 600 давж, 18 хүн нас баржээ.
 

ДЭМБ онц байдал зарласангүй
2020-01-24 10:15:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0