ОХУ-ын арми Украины эрчим хүчний дэд бүтцэд хийсэн дайралтаа үргэлжлүүлж, нийслэл Киев болон бусад газарт олон сая хүн гэрэл цахилгаангүй болоод байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ням гарагт Киев болон бусад бүс нутагт эрчим хүчний хомсдолын улмаас цахилгаан хязгаарлалт тогтоож байгаагаа мэдэгджээ. Түүний хэлснээр, ням гарагийн оройн байдлаар гэхэд 4.5 сая гаруй хүн цахилгаангүй болсон байна.
Тэрээр хэлэхдээ Оросын арми дэд бүтцэд дахин дайралт хийхээр хүчээ төвлөрүүлж, бэлтгэж байна гэжээ. Тиймээс Украины ард иргэд өвлийг давж, илүү хүчтэй байж, газар нутгаа чөлөөлөхөд бэлтгэх хэрэгтэй байгааг онцолжээ.
ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлаг ням гарагт мэдээлснээр Херсон мужийн 10 гаруй суурин, түүний дотор Херсон хотод цахилгаан тасарсан байна. Түүнчлэн Украины арми өмнөд хэсэгт эзлэгдсэн газар нутгийг эргүүлэн авах довтолгоогоо үргэлжлүүлсээр байна гэж мэдээлжээ. Мөн Оросын талыг баримтлагчид Херсон хотод цахилгаан тасарсан нь Украины хорлон сүйтгэх ажиллагааны үр дүн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэд хотын усан хангамж тасалдсан гэдгийг ч мэдэгджээ.
Оросын цэргүүд Херсоны ойролцоох нутгаас ухарсан төлөвтэй байгаа ч дараагийн дайралтад бэлтгэж байх магадлалтай гэж Украины талаас үзэж байна гэж Эн Эйч Кэй мэдээлэлдээ дурджээ.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
| Украинд 4.5 сая хүн тог цахилгаангүй байна |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02