Өчигдөр Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота алдарт Prius бүтээгдэхүүнийхээ шинэчилсэн загварыг Токио хотод болсон арга хэмжээний үеэр танилцуулжээ.
Дэлхийн ихэнх үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүртэй автомашин бүтээхээр өрсөлдөж эхэлсэн бол Тоёота цахилгаан, бензин хосолсон хайбрид хөдөлгүүрт найдсан хэвээр байгаагаа ийнхүү харуулсан байна.
“Prius бол хүн бүхэнд хүртээмжтэй эко автомашин тул бид үргэлжлүүлж байна. Хүлэмжийн хийг бууруулах үйлсэд дэлхий нийтээрээ оролцох ёстой. Тиймээс бидэнд аль болох олон хүнд хүртээмжтэй эко шийдэл хэрэгтэй байгаа. Үүнийг маргаашаас биш, өнөөдрөөс эхлэх ёстой” гэж Global Toyota компанийн ерөнхий менежэр Саймон Хамприс шинэ загварынхаа ач холбогдлыг тайлбарлажээ.
Тавдугаар үеийн Prius загвар энэ өвөл эхлээд Японд, дараа нь АНУ-ын зах зээлд худалдаанд гарах гэнэ.
Мөн Plug-In буюу батарейг нь цахилгааны эх үүсвэрт залгаж цэнэглэх боломжтой хувилбарыг ирэх онд танилцуулах болсноо Тоёота мэдээлжээ.


Шинэ загварт хуучин nickel-metal-hybrid батарейг овор багатай, хөнгөн lithium-ion батарейгаар сольсон юм байна.
Үүний үр дүнд шинэ Prius-ийн хөдөлгүүр өмнөх загварынхаасаа бараг хоёр дахин хүчтэй болж, богино хугацаанд хурдлах чадвар сайжирч, 50 хувиар илүү урт зам (60 орчим км илүү) туулдаг болжээ.
Prius-ийн анхны загвар 1997 онд зах зээлд нийлүүлэгдэж байв. Тоёота компани өнгөрсөн хугацаанд Prius-ийг оролцуулаад нийт 20.3 сая хайбрид хөдөлгүүртэй автомашиныг дэлхий даяар борлуулжээ.
Prius нэр нь Латин хэлээр “анхдагч” гэсэн утгатай.
Салбарын мэргэжилтнүүд, судлаачид Тоёота компанийг цахилгаан хөдөлгүүрийн хувьсгалд хойрго хандаж, хайбрид технологиосоо салах дургүй байгааг шүүмжилдэг.
Гэвч тус компани автомашин үйлдвэрлэлийн салбарыг хүлэмжийн хий огт ялгаруулдаггүй эко технологид бүрэн шилжих хүртэл хайбрид хөдөлгүүрийг гүүр болно гэж үздэг юм.
Эх сурвалж: Associated Press
| Тоёота компани Prius-ийн шинэ загвараа танилцууллаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24