Ням, 2024-11-24
Коронавирусээр 2000 орчим хүн халдварлажээ

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчнөөр 1975 хүн  халдварлаж, энэ өвчний улмаас 56 хүн нас баржээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн хорооны мэдэгдэлд дурдсанаар, 324 хүний биеийн байдал тун хүнд байгаа аж.  
 
Үүнээс гадна өөр 2700 хүн коронавирусээр халдварласан байж болзошгүй байна гэж үзэж байгаа бөгөөд тус өвчнөөр халдварласан хүнтэй ойр байсан 21.5 мянга орчим хүн эмчийн хяналтанд байгаа аж.
 
Эрх баригчдын мэдэгдсэнээр, коронавирусээр халдварласан 1052 тохиолдол тус өвчин анх тархаж эхэлсэн Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотод бүртгэгдсэн байна. Шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчнөөр халдварласан хүний тоо Бээжин хотод 52, Шанхайд 40 хүрээд байгаа аж.
 
Түүнчлэн энэ өвчний тохиолдол одоогоор Австрали, Вьетнам, Малайз, Непал, БНСУ, Сингапур, АНУ, Тайланд, Франц болон Японд  бүртгэлтэй байгаа юм. 

Коронавирусээр 2000 орчим хүн халдварлажээ
2020-01-27 09:35:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0