Даваа, 2024-05-20
Алиса Кэйс: Америк, өргөн уудам дэлхий баатраа алдлаа

АНУ-ын Лос-Анжелос хотын Стэйплес центрт зохион байгуулагдаж буй 62 дох удаагийн Грэмми-2020 наадмын үеэр дуучин Алиса Кэйс тайзан дээр гаран цугларсан олонд Коби Брайантыг таалал төгссөнийг зарлаж, түүнд хүндэтгэл  үзүүлэн үг хэлжээ. Алиса Кэйс “Өнөөдөр энд цугласан уран бүтээлчдэдээ нэгэн таагүй мэдээгээ дуулгах гэж байгаадаа харамсч байна.
 
Учир нь өнөө өглөө Лос-Анжелос хот, Америк улс, өргөн уудам дэлхий баатраа алдлаа. Бид Коби Брайантын байгуулсан ордон дотор байна. Коби Брайант түүний охин Жианна болон аймшигт ослоор амиа алдсан тэр бүх хүмүүсийн төлөө энд байгаа хүмүүсийг, тэдний төлөө залбирч буй хүмүүсийг дотроо сайхан зүйлсийг бодон хайртай дотны хүмүүсээ алдсан тэднийг зовлонг хуваалцаасай гэж хүсч байна. Бид өмнө нь хэзээ ч энэ арга хэмжээг ингэж эхэлнэ гэж төсөөлж байсангүй. Бид одоо өөрсдийн дотроо мэдэрч буй тэр маш жижижг зүйлийг илэрхийлэх гэж байна” хэмээн дуугаа эхлүүлжээ. Тэрбээр Boyz II Men хамтлагийн дуучидтай хамтран гашуудлын дуу дуулжээ.

Алиса Кэйс: Америк, өргөн уудам дэлхий баатраа алдлаа
2020-01-27 20:31:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 4
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0