Украинд дэмжлэг үзүүлэх хандивлагчдын олон улсын бага хурал мягмар гарагт Парис хотноо болсон байна. Тус хурлаар дэлхийн 70 орчим улс орон, олон улсын байгууллагууд Украинд хүнд хэцүү нөхцөлтэй өвлийг даван туулахад нь туслахын тулд 1 тэрбум еврогийн яаралтай тусламж үзүүлэхээ амлалаа.
Тодруулбал, дэлхийн 46 улс, 24 олон улсын байгууллага оролцсон Парисын уулзалтаар энэ өвлийн улиралд олон улсын тусламжийг зохицуулах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ. Франц улсын зохион байгуулсан энэхүү олон улсын уулзалтын хүрээнд, ирэх оны эхээс 3-р сарын эцэс хүртэл Украинд ус, эрчим хүч, хоол хүнс, эрүүл мэнд, зам тээврийн салбарын хэрэгцээг хангахад нь туслахад чиглэх юм байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, тус улсын ЗГ өнгөрсөн сард Украинд 100 цахилгаан үүсгүүр нийлүүлсэн үүнээс гадна 63 цахилгаан үүсгүүр дахин илгээхээр болсон байна. Энэ ондоо багтан нэмэлтээр 48.5 сая еврогийн тусламж үзүүлж нийт 200 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. Украинд дэмжлэг үзүүлэх зорилгоор, Францын 700 орчим бизнесийн удирдагчдыг цуглуулж, урт хугацааны хөрөнгө оруулалтын талаар хэлэлцээ хийснийг Ассошэйтэд пресс мэдээндээ дурдсан байна.
Европын холбооны гүйцэтгэх захирал, Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Украины цахилгаан эрчим хүчний сүлжээн дэх дарамтыг бууруулахын тулд эрчим хүч хэмнэдэг 30 сая чийдэнг худалдан авах санхүүжилтийг олгохоо мэдэгдсэн байна. Үүнээс гадна, Швед улсын ЗГ Украинд хүмүүнлэгийн тусламж, сургууль, эмнэлэг, эрчим хүчний дэд бүтцийг сэргээн босгоход нь зориулж 55 сая еврог хандивлахаа мэдэгджээ. Оросын арми 10-р сараас хойш Украины томоохон дэд бүтцүүдэд чиглэсэн дайралт довтолгоонуудыг хийснээр Украины эрчим хүчний дэд бүтцийн тал орчим хувийг устсан гэж Киевийн засгийн газар мэдэгдсэн байна.
| Украинд 1 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр болов |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02