Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський лхагва гарагт Вашингтонд айлчилж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар болсон талаар АНУ-ын CNN, Axios зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.
Харин Киевээс одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Хэрвээ айлчлал хийх нь баталгаатай бол энэ оны хоёрдугаар сарын 24-н буюу дайн эхэлснээс хойш Украины Ерөнхийлөгчийн хилийн чанад дахь анхны айлчлал болох юм.
Зеленський мөн АНУ-ын Конгресст илтгэл тавьж магадгүй гэж мэдээлж байгаа ч баталгаатай эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж CNN нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээллээс эш татан мэдээлэв. Түүнийг Капитолд урьсан эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси "Үгүй. Түүнийг боломжтой эсэхийг бид мэдэхгүй байна" гэж хариулжээ.
Түүнчлэн Пелоси гишүүдэд захидал илгээж, лхагва гарагт болох Төлөөлөгчдийн танхимын хуралдаанд заавал оролцохыг хүссэн байна. Учир нь Зул сарын баяраас өмнө Конгрессийн гишүүд хурал тасалж магадгүй гэж CNN мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
| Зеленський өнөөдөр Вашингтонд айлчилж, Жо Байдентай уулзана |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24