Жастин Бибер түүний зурагтай H&M-ийн зарим барааг шүүмжлэн “хог” хэмээжээ. Тэрбээр өөрийн инстаграм сторидоо компанийн зарим бүтээгдэхүүнд бухимдсан агуулгатай зүйл бичив.
Тэрбээр "H&M миний зурагтай хувцасны цуглуулгынхаа алинд ч надаас зөвшөөрөл аваагүй. Би та бүхний оронд байсан бол эдгээрийг худалдаж авахгүй. Миний нэр, зураг ашигласан H&M бараа бол хог. Би үүнийг зөвшөөрөөгүй. Битгий худалдаж ав” гэж бичжээ.

H&M-ийн төлөөлөгч CNN-д өгсөн тайлбартаа үүнийг эсэргүүцэж "Бусад лицензтэй бүтээгдэхүүн, түншлэлийн нэгэн адил H&M нь зохих зөвшөөрлийн журмыг дагаж мөрддөг" гэжээ. Мөн тэд "Rolling Stone"-д өгсөн мэдэгдэлдээ, хамтын ажиллагаа болон Жастин Биберийг хүндэтгэн Бибертэй холбоотой бараа бүтээгдэхүүнээ дэлгүүр, онлайнаар зарахаа зогсооно гэв.
Бибер бол дуучнаас гадна загварын ертөнцийн танил дүр юм. Тэр 2019 онд өөрийн “Дрю” /Drew/ хэмээх хувцасны брэндийг гаргаж, албан ёсны сайт дээрээ бараагаа зардаг. Мөн тэрээр 2016 онд Forever 21-тэй хамтран "Justin Forever" хувцасны цуглуулгаар хамтран ажиллаж, "Purpose" аялан тоглолттойгоо холбож байв.
H&M олон нийтийн сүлжээн дэх поп одын зурагтай бүх загварын нийтлэлээ устгажээ.
Эх сурвалж: CNN, Rolling Stone
| Жастин Бибер H&M-ийн хувцсыг “хог” хэмээн шүүмжилжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24