Швед улсын алс хойд нутгаас Европ тивд нөөцөөрөө тэргүүлэх газрын ховор элементийн ордыг илрүүлжээ. Энэ нь Европын орнуудын хувьд газрын ховор элементийн зах зээл дэх БНХАУ-ын ноёрхлоос ангижрахад дэм үзүүлж магадгүй нээлт болж байна.
Шведийн Төрийн өмчит уул уурхайн “LKAB “компанийн хайгуулын явцад илэрсэн тус орд нь нэг сая гаруй тонн газрын ховор элементийн нөөцтэйг пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Хэдий тийм боловч хайгуулын үе шат үргэлжилсэн хэвээр бөгөөд ордын нөөцийн хэмжээг бүрэн тогтоогоогүй байгааг онцолсон байна. Байршлын хувьд тус орд нь Хойд туйлын бүсийн Кируна тосгоны ойролцоо, “LKAB” компанийн эзэмшдэг хамгийн том уурхайн хойно оршдог аж.
Газрын ховор элементийн олборлолт хийхэд зөвшөөрөл авах үйл явц удаан үргэлжилдэг болохыг тус компанийн Гүйцэтгэх захирал Ян Мостром өгүүлсэн бөгөөд “Бид олборлолтоо бүрэн эхлүүлж, зах зээлд түүхий эд нийлүүлэх хүртэл 10-15 жил шаардагдахаар байна” хэмээн нэмж дурджээ. “LKAB” компани олборлолтын зөвшөөрөл авахын өмнө энэ ондоо багтаан хайгуулын концессын гэрээ байгуулах хүсэлт гаргахаар төлөвлөжээ.
Дэлхий нийтээрээ шатах түлшний хэрэглээг халахад гол саад болж буй хүчин зүйл нь газрын ховор элементийн харьцангуй ховор байдал гэж үздэг. БНХАУ болон Зүүн Өмнөд Азийн зарим орнууд энэ төрлийн түүхий эдийн олборлолт, боловсруулалтад давамгайлсан хэвээр байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний зах зээлд гол тоглогч болохоор зорьж буй Европын Холбоонд багагүй хүндрэл учруулдаг юм.
Б.Бат-Очир
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна