Даваа, 2024-05-20
Коронавирусын халдвараар амь үрэгдэгсдийн тоо 132 боллоо

Коронавирусийн халдвараар амь үрэгдсэн хүмүүсийн тоо өчигдөр 106 байсан бол өнөөдөр 132 боллоо. Мөн халдвар авсан хүмүүсийн тоо нэг өдрийн дотор 1459-өөр нэмэгдэж 5974 болсон байна. 
 
Одоогоор Хятадын 20 гаруй хотод, 60 сая хүнийг хамарсан хэсэгчлэн болон бүрэн хорио цээр тогтоогоод байгаа ба Хятадаас гадна 17 оронд халдвар авсан 70 тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Малайз улсад шинээр гурван тохиолдол бүртгэгдсэнээр тус улсад коронавирусаар халдварласан нийт 7 хүн байгаа юм. Халдвар авсан гурван хүний нэг нь дөрвөн настай хүүхэд байжээ. 
 
Эх сурвалж: CNN

Коронавирусын халдвараар амь үрэгдэгсдийн тоо 132 боллоо
2020-01-29 10:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0