Америк, БНСУ, Япон, Монгол зэрэг орнууд коронавирусийн халдварын голомт болох Хятадын Ухань хотод байгаа иргэдээ эх оронд нь авчрахаар ажиллаж байна.
Тэгвэл өнөөдөр өглөө Уханьд байсан Японы 206 иргэнийг тээвэрлэсэн “Boeing 767” нисэх онгоц Токио хотын “Ханэда” нисэх буудалд газарджээ. Японы засгийн газар хэд хэдэн онгоц дахин илгээхээр төлөвлөж байна. Учир нь Ухань хотоос эх орондоо эргэн очих хүсэлт гаргасан 650 орчим иргэн байгаа аж.
Эмнэлгийн ажилтнууд зорчигчдын биеийн байдлыг хянана гэж Японы эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдээлэв. Коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн зорчигчдыг тусгаарлаж, халдварын эмнэлэгт хэвтүүлнэ. Харин шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг өөр эмнэлэгт хүргэж, шаардлагатай шинжилгээнүүдийг авахаар болжээ.
БНСУ пүрэв, баасан гарагт Ухань руу нислэг үйлдэх төлөвтэй байна.
Япон улс Ухань хотод байсан 206 иргэнээ авлаа |
|